Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез сүүлийн үед кинонд тоглоод завгүй яваа ч жүжигчин Жона Хиллээс Лос-Анжелес хотын Тарзана дүүрэгт орших тансаг харшийг нь 2.9 сая ам.доллараар худалдан авсан байна. Энэхүү харшийг Жона Хилл өнгөрсөн оны долдугаар сард зах зээлийн ханшаар 2.175 сая ам.доллараар худалдан авч байжээ. Уг харш нь нэг га талбайтай бөгөөд хотын захад энгийн хүмүүсийг нэвтрэхийг зөвшөөрдөггүй тусгай бүсэд байдаг гэнэ. Энэ харш нь дөрвөн унтлагын өрөө, зургаан угаалгын өрөөтэй, усан сан, жижиг баар, зургаан машины гараж, зочны өрөө, рашаан сувилал, теннис зэрэг тоглоомын талбайтай мөн галт тогооны өрөөндөө аврах гарцтай юм байна. Мөн уг харшаас гайхамшигт хавцлуудыг харж болохоор байршилтай аж. Тус харшийг анх 1949 онд барьсан бөгөөд Лос-Анжелесийн нэгэн бизнесмен эзэмшиж байжээ.
Б.АНХТУЯА