Баасан гаригт Мексикийн Сан-Луис-Рио-Колорадо хотын 312 хүүхэдтэй “Manuel Cervantes Imaz” цэцэрлэгийн 4-5 насны 15 хүүхэд өдрийн хоолоо идсэнийхээ дараа гэнэт бөөлжих, суулгах, халуурах зэрэг нэг ижил шинж тэмдгээр өвдөж эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин өчигдөр гэхэд өвдсөн хүүхдүүдийн тоо хоёр дахин нэмэгдэн 38 болжээ. Хүүхдүүд өдрийн хоолондоо “agua de horchata” хэмээх гар аргаар хийсэн тахианы салат, будаа идэж, ус уусан байна. Албаныхан эдгээр хүүхдүүдийг идсэн хоолноосоо хордсон байх хэмээн сэжиглэж байгаа аж. Тус цэцэрлэгийн хоолыг багш нарын нэгнийх нь эгч гэрээгээр бэлтгэн нийлүүлдэг байна. Цагдаа нар энэхүү хэргийг мөрдөн шалгаж байгаа гэнэ.
Б.АНХТУЯА