Өсвөрийн теннисчид Зүүн Азийн наадамд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2012.09.02-нд нийтлэгдсэн

Өсвөрийн теннисчид Зүүн Азийн наадамд оролцлоо

Японы Осака хотноо наймдугаар сарын 29-31-ны хооронд өсвөр үеийн 12 хүртэлх насны ширээний теннисний Зүүн Азийн XXI дэх удаагийн тэмцээн болж, манай тамирчид багаараа зургадугаар байрт шалгарлаа. Монгол Улсыг төлөөлж, тус тэмцээнд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах болон бусад сонгон шалгаруулалтын тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин  оролцсон бөгөөд багийн ахлагчаар Д.Батжаргал, дасгалжуулагчаар Говь-Сүмбэр аймгийн багш Д.Ганбаатар нар оролцсон юм.

Тус тэмцээнд Зүүн Азийн 12 орны 220 орчим өсвөрийн тамирчин, 50-аад дасгалжуулагч оролцжээ. Багийн төрөлд БНХАУ, БНСУ, Япон, Тайвань, Хонконг, Макао зэрэг 12 орны баг оролцсоноос БНХАУ, Япон, БНСУ-ын баг тамирчид тэргүүлсэн юм. Мөн хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд 52 тамирчин оролцсоноос “Оч” клубын тамирчин Н.Цэнд-Очир, “Шинэ-Эргэлт” клубын тамирчин Н.Тэмүүлэн нар 18, 20 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Зүүн Азийн өсвөрийн тэмцээнд оролцсон тамирчдыг танилцуулья.

Хөвгүүд (12 хүртэлх нас):

  1. Ч.Эрдэнэбаяр
  2. А.Лхагвадорж
  3. Н.Цэнд-Очир
  4. Э.Билгүүн
  5. Н.Тэмүүлэн

Охид (12 хүртэлх нас):

  1. Г.Марал-Эрдэнэ
  2. М.Ундрам 
  3. Э.Цэцэг
  4. Д.Хонгорзул
  5. А.Оюунболд

Энэхүү тэмцээнээс өдгөө дэлхийд ноёлж буй Хятад, БНСУ, Япон, Тайваний шилдэг теннисчид төрөн гардаг бөгөөд манай улсын хувьд 1996 оноос оролцож ирсэн байна.

Дашрамд дуулгахад, Монголын ширээний теннисний холбооноос ирэх аравдугаар сард зэрэгтэй болон зэрэггүй тамирчдын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж