Эмэгтэй шатарчид гурван хожилтой явна

Хуучирсан мэдээ: 2012.09.02-нд нийтлэгдсэн

Эмэгтэй шатарчид гурван хожилтой явна

Туркийн Истанбул хотноо Дэлхийн шатрын 40-р олимпиад
үргэлжлэн явагдаж байна. Манай улсын эрэгтэй баг 150 орноос 56-д, эмэгтэй баг 120 орноос 21-т эрэмбэлэгдсэн байна.

Өчигдөр тэмцээний тавдугаар өргийн тоглолт
болж эрэгэй баг Молдавын багт 0:4-өөр, эмэгтэй баг Азербайжаны багт 0.5:3.5-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ. Манай шатарчдаас их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдөгчтэйгээ тэнцэж 0.5 оноо авсан байна. Зургадугаар өрөгт эрэгтэй баг Афганистаны багтай, эмэгтэй баг Боливон улсын бүсгүйчүүдтэй оноолт таарчээ.

Таван өргийн дараах байдлаар эмэгтэй баг Туркийн 2-р баг, Англи,
Шведийн багийг хожиж, ОХУ, Азербайжаны багт хожигдсон амжилтаар 37-р байрт явна.
ОХУ-ын бүсгүйчүүд нэг ч хожигдолгүй тэргүүлж, БНХАУ, Серб, Польш, Славик улсын шатарчид дөрвөн хожилтойгоор удаалж байна.

Харин эрэгтэй
шатарчдын хувьд Фижигийн арал, Австралийн багийг хожиж, АНЭУ-ын багтай
тэнцэн, Канад, Молдавын багт хожигдсон амжилтаар 74-р байрт явна. Армен, ОХУ-ын шатарчид таван хожилтойгоор тэргүүлж байгаа бол Азарбайжен, Хорват, БНХАУ, Украйны багууд дөрвөн хожилтой удаалж байна.

Есдүгээр сарын 1 (Тавдугаар өрөг)

Эмэгтэй баг: Азербайжан-Монгол 3.5:0.5

Эрэгтэй баг: Монгол-Молдав 0:4


Өнөөдөр шатарчид тоглолтгүй амрах бөгөөд маргааш зургадугаар өргийн тоглолт монголын цагаар 20.00 цагаас эхэлнэ.

Есдүгээр сарын 3 (Зургадугаар өрөг)

Эрэгтэй баг: Монгол-Афганитан

Эмэгтэй баг: Монгол-Боливон

Өмнөх дөрвөн өргийн мэдээллийг танилцуулбал:

Наймдугаар сарын 31 (Дөрөвдүгээр өрөг)
Эмэгтэй баг: Монгол-Швед (3.5:0.5)


Эрэгтэй баг:
Канад-Монгол (2.5:1.5)


Наймдугаар сарын 30
(Гуравдугаар өрөг)
Эрэгтэй баг: Монгол-Австрали (2.5:1.5)

Эмэгтэй баг: ОХУ-Монгол (3.5:1.5)

Наймдугаар сарын 29 (Хоёрдугаар өрөг)
Эрэгтэй баг: АНЭУ -Монгол (2:2)

Эмэгтэй баг: Монгол-Англи (4:0)

Наймдугаар сарын 28 (Нэгдүгээр өрөг)
Эрэгтэй баг: Монгол-Фижи арал (4:0)

Эмэгтэй баг: Монгол-Турк (2.5:1.5)

Тэмцээний гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.


Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж