Д.Ганбат VII байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.02-нд нийтлэгдсэн

Д.Ганбат VII байрт шалгарлаа

"Лондон-2012" паралимпын XIV наадам гуравдахь өдрөө үргэлжиж байна. Өнөөдөр
манай тамирчдаас эмэгтэйчүүдийн байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа,
ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөж Б.Жавзмаа шигшээ наймд шалгарсан бол
жудо бөхийн -90 кг-д Д.Ганбат барилдлаа.

Д.Ганбат эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах барилдаанд Кубын бөхөд ялагдсан боловч дагах барилдаанд Украйны бөхийг ялснаар
Ираны бөхтэй барилдах болсон. Манай бөх Ираны бөхийг ялсан бол хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй байсан боловч цэвэр ялагдлаа. Ираны бөх Аргентины бөхтэй хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх Д.Ганбат VII байр эзэллээ.

Д.Ганбатын Украйны бөхийг ялсан барилдааныг ЭНД дарж үзнэ үү.



Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж