![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/9/95b1cca9a9a85282/3842ac439acdf0b6original.jpg)
Өнөөдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн байт харвааны төрөлд ОУХМ Б.Жавзмаа, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөж Б.Жавзмаа шигшээ наймд шалгарсан бол жудо бөхийн -90 кг-д Д.Ганбат хэсгийн барилдаанаа хийж байна.
Д.Ганбат эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах барилдаанд Кубын бөхөд ялагдсан боловч дагах барилдаанд Украйны бөхийг ялснаар Ираны бөхтэй барилдах болоод байна. Манай бөх Ираны бөхийг ялвал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.
Д.Ганбатын Украйны бөхийг ялсан барилдааныг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР