70 мянгын тэтгэлгийг 200 мянган оюутан авна

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

70 мянгын тэтгэлгийг 200 мянган оюутан авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ-аар батлагдсанаар их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 70 мянган төгрөгийн тэтгэлэг авах болсон билээ. Ингэхдээ эл тэтгэлгийг сар тутамд авч байгаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан мэдээллээр бол 70 мянган төгрөгийн тэтгэлгийг 2012-2013 оны хичээлийн жилд нийт 200 мянган оюутан авах тоо гарчээ. Өнгөрсөн хугацаанд оюутнуудад тэтгэлгийг олгох явцад зарим сургуулиуд сургалтын төлбөрөө төлөөгүй, мөн ном худалдан авах ёстой гэх мэт шалтгаанаар 70 мянган төгрөгийг нь тухайн оюутанд олгохгүй байх зэрэг арга хэмжээг авч байсан аж. Хуулиндаа бол дээрх тэтгэлгийг тухайн оюутан юунд зарцуулахаа өөрөө мэднэ, тиймээс энэ мэт хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байх талд Монголын Оюутны холбоо анхаарал тавьж ажиллах аж. Мөн судалгаагаар оюутнууд 70 мянган төгрөгийг өөрийн сурч боловсрохдоо зарцуулсан гэдэг тайлбар өгсний зэрэгцээ амьдралын боломж нөхцөл муутай оюутны хувьд сарынхаа хоол хүнсээ базаахаас эхлээд олон зүйлд хэрэг болдог тухай өгүүлж, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль үр дүнгээ өгч байна гэжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж