Өнөөдөр есдүгээрс сарын 1. Харин есдүгээр сарын 18 бол “Нисванисчууд”-ын өдөр. Энэ өдрийг тэвчээртэй хүлээж байгаа фэнүүд нь 2005 оноос хойш тэмдэглэж ирсэн метал хөгжмийн баяртаа “Булсара”, “Метроном”, “Профест”, “Зүгээр л”, “Хос сүх” зэрэг хамтлагийг урьжээ. Хамгийн содон зочид бол ОХУ-аас хүрэлцэн ирэх “Шторм” хамтлагийнхан юм. Тэд энэ үдэш “Нисванис” хамтлагийн дуунаас тоглох гэнэ. Мэдээж, энэ өдрийн эрхэм хүмүүс бол “Нисванис”.
“Нисванис” болон түүний найзуудтай хамт метал хөгжмөөр цангаагаа тайлахыг хүсвэл есдүгээр сарын 18-ны 19.00 цагаас iloft-д саатаарай.
Б.МАРАЛ