Холливудын нэрт жүжигчин Кэти Холмс нөхөр Том Крузээс салсныхаа дараа охиныхоо хамт Манхеттэнд амьдарч байгаа билээ. Харин Кети болоод Сури нар саяхан гэр бүлдээ нэгэн шинэ гишүүнийг элсүүлсэн байна. Тэдний шинэ гэр бүлийн гишүүн нь сүүлийн үед Сури охины хамгийн сайн найз болоод байгаа Пупи нэртэй нохой гэнэ. Тэд Пупи нэртэй нохойгоо хаа явсан газраа дагуулан зугаалах болжээ. Ээж, охин хоёр гэр бүлийн гишүүн, нөгөө талаар тэдний бие хамгаалагч болсон нохойгоо Нью-Йоркийн нэгэн амьтны дэлгүүрээс худалдаж авсан байна.
Э. Анхтуяа