Марш тактикийн тэмцээн ирэх даваа гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Марш тактикийн тэмцээн ирэх даваа гаригт эхэлнэ

Зэвсэгт хүчний марш тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер шалгаруулах тэмцээний нээлт Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд ирэх даваа гариг буюу энэ сарын 17-нд болно. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн жил бүр марш тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд жилээс жилд амжилт нь өсч байгаа нь цэргийн сургалт бэлтгэлийн чанар дээшилж байгааг холбогдох газрын удирдлагууд үнэлж байгаа аж. Энэ удаад өнгөрсөн жилийн тэмцээнээс оролцох багуудын тоо нэмэгдсэн бөгөөд орон нутгагт байгаа цэргийн ангиудын дайчид олноор оролцож буйгаараа онцлогтой гэнэ.

 Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж