Д.Болдын “Монгол поп” үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Д.Болдын “Монгол поп” үргэлжилнэ

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийн ажилдаа орсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэрбээр энэ удаа тус цомгийнхоо шинэ дуунуудын бичлэгийг морин хуур, лимбэ хөгжимтэй хийлгэж байгаа бөгөөд “Монгол поп-2” цомгийн багт Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх, "Pro-Sounds" студийн хөгжмийн продюсер Рагу, “Хөсөгтөн” хамтлагийн лимбэчин Г.Адъяадорж, дуучин Quiza нарын олон уран бүтээлч багтжээ.

Тэрбээр яг одоогоор “Монгол поп 2” цомгийнхоо зураг авалтыг үргэлжлүүлж байгаа аж.

Г.Даша




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж