Харилцахын захын мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Монголбанкны мэдээлснээр 2012 оны 7-р сарын байдлаар нийт харилцах өмнөх сарынхаас 3.79 хувь буюу 76.6 тэрбум төгрөгөөр буурч, өнгөрсөн оны мөн үеэс 1.5 хувь буюу 28.6 тэрбум төгрөгөөр өсч 1944.0 тэрбум төгрөгт хүрсэн байна. Төгрөгийн харилцах өмнөх сарынхаас 5.8 хувиар буюу 65.6 тэрбум төгрөгөөр буурсан бол өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буюу 6.3 тэрбум төгрөгөөр өсч 1068.6 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад валютын харилцах өмнөх сарынхаас 1.3 хувь буюу 11 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.6 хувиар буюу 22.3 тэрбум төгрөгөөр өсч 875.4 тэрбум төгрөг болжээ. Төгрөгийн харилцахын жигнэсэн дундаж хүү өмнөх сараас 0.1 нэгж хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 0.3 нэгж хувиар бууран жилийн 2.6 хувь болсон бол валютын жигнэсэн дундаж хүү өмнөх сараас өөрчлөгдөөгүй, өнгөрсөн оны мөн үеэс 0.1 нэгж хувиар өсч жилийн 1.4 хувь болжээ.

Эх сурвалж: www.mongolbank.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж