АНУ-ын ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Митт Ромни өчигдөр буюу баасан гаригт Луйзианад айлчилжээ. Тэрбээр Виржина мужид оролцох зарим арга хэмжээгээ цуцалж, Луйзианагийн айлчиллыг илүү онцолсон байна. Учир нь Луйзиана муж байгалийн гамшиг тэр дундаа “Hurricane Isaac” хар салхинд хамгийн ихээр өртдөг нь түүний санааг зовоосон бололтой. Иймд Митт Ромни байгалийн гамшигт өртсөн тус мужийн хотуудад анхаарлаа хандуулан ажиллахаа амласан байна. Митт Ромни Флорида мужийн Тампа хотноо болсон Бүгд найрамдах намын их хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Барак Обаматай өрсөлдөх болсон юм.
Э. Анхтуяа