Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг гаргажээ

Монголбанк Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг сар бүрийн мэдээнд үндэслэн боловсруулдаг бөгөөд аж ахуйн нэгжийн болон бусад мэдээллийг нэгтгэн, хоёрдугаар улирлын гүйцэтгэлийг шинэчлэн гаргажээ. Энэхүү гүйцэтгэлийг 2012 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлтэй харьцуулбал, урсгал дансны тэнцлийн алдагдал 39.3 сая ам.доллараар өсч, харин хөрөнгө, санхүүгийн дансны илүүдэл 288.4 сая ам.доллараар буурсан байна.

Голлох үзүүлэлт:

  • Төлбөрийн тэнцлийн урсгал данс 1,410.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 26 хувиар буюу 362.5 сая ам.доллараар нэмэгджээ. Үүнд, i) барааны гадаад худалдааны дансны алдагдал 35 хувиар өсч 631.3 сая ам.долларт, ii) үйлчилгээний худалдааны алдагдал 27 хувиар өсч 662.7 сая ам.долларт хүрсэн нь голлон нөлөөлөв.
  • Хөрөнгө, санхүүгийн дансны тэнцэл 1,679.1 сая ам.долларын илүүдэлтэй гарч, өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буюу 159.9 сая ам.доллараар нэмэгджээ. Тайлант хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 27%-иар буюу 516.5 сая ам.доллараар буурсан хэдий ч Монгол Улсын Хөгжлийн банк 580 сая ам.долларын өрийн бичиг гаргасантай уялдан багцын хөрөнгө оруулалтын дансны ашиг 591.8 сая ам.долларт хүрсэн нь хөрөнгө, санхүүгийн дансны ашиг өсөхөд голлон нөлөөлөв.

Эх сурвалж: www.mongolbank.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж