Засгийн газрын ээлжит хуралдаан одоо ид үргэлжилж байна. Уг хуралдаанаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт оруулах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай, Агаарын хөлгийг шилжүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Дараа нь Сангийн сайд Ч.Улаан Төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны 2012 оны улирлын явцын талаар, Засгийн газрын гадаад, дотоод зээлийн ашиглалтын талаар тус тус мэдээлэл хийх юм.
Г.Дарь