Уламжлал ёсоор есдүгээр сарын 1-ны эхний хичээлийг 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүн болох багаасаа” сэдвээр МҮОНРТ-ээр заалаа. Тэрбээр гадаадад айлчлалтай байгаа тул хүүхэд, багачуудад заах хичээлээ урьдчилан бэлтгэж, бичүүлжээ.
2012-2013 оны хичээлийн жилд нийт 98 дээд боловсролын байгууллагад 175 мянган суралцагч сурах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлжээ. Үүнд төрийн өмчийн 15, төрийн өмчийн бус 78, гадаадын их сургуулийн салбар таван сургууль багтаж байгаа аж. Харин энэ жил мэргэжлийн боловсрол эзэмших 44 мянган оюутан шинээр элсэж байгаа бөгөөд үүний 38500 нь бакалаврын зэргийн сургалтад, 5000 нь магистрантурт, 500 нь доткорантурт суралцах юм байна.