Их Британийн парламентын гишүүнийг шархдуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Их Британийн парламентын гишүүнийг шархдуулав

Их Британийн парламентын гишүүн, Лейборист намын төлөөлөгч Стеффи Тиммсийг өчигдөр нэгэн этгээд хутгалж гэмтээсэн байна. Түүнийг яаралтай эмнэлгэт хүргэсэн бөгөөд гэдсэндээ хоёр удаа хутгалуулсан ч эмч нар шархыг нь амь наснаас хол хэмээн мэдэгдэж байгаа аж. Түүнийг хутгалсан хэрэгт 21 настай эмэгтэйг сэжиглэн баривчалжээ. Уг явдлын гэрч болсон 16 настай нэг охины ярьснаар бол хэрэг явдал болсон Бектон Глоб номын сангийн тасалгаанд дүүрэн цус болсон аймшгтай дүр зураг харагдсан гэж байна. Парламентын гишүүний нэгэн туслах гэмт этгээдийн хутгыг булааж авсан гэж мэдээлэгдэж байгаа юм. Ноён Тиммс нь 1994 оноос эхлэн Вэст Хэмийн тойргийг төлөөлөн парламентад сууж байгаа 54 настай эрхэм юм байна. Энэ үйл явдлын дараа Британийн парламентын гишүүдийн аюулгүй байдалд илүү анхаарал тавих хэрэгтэй байна гэсэн яриа гараад байгаа ажээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж