Э.Батшугарын сүйт бүсгүй хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.01-нд нийтлэгдсэн

Э.Батшугарын сүйт бүсгүй хэн бэ?

“Гранд”-ын ээлжит сенсаациуд таны гарт

Цаг явах тусам чанартай юмны үнэ цэнэ өсдөг шиг “Гранд” сэтгүүлийн чанар, нэр хүнд сараас сард өссөөр байна. Сар тутам шинэ содон, сонирхолтой бас даацтай, үнэн бодит мэдээллийг сенсааци, папараци дүүрэн гаргадаг уламжлалаараа энэ удаад экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын сүйт бүсгүй Т.Дариймааг танилцуулж, манай хамгийн алдартай 2 сумоч Д.Дагвадорж, Д.Батбаяр, “Эко” С.Даваанямын бяцхан гүнж, сарын өмнө төрж, 2 дахь охиноо тэвэрсэн топ модель Д.Пүрэвсүрэн, Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор тэргүүтэй Монголын хэвлэлийн баатруудыг папараци дурандаа буулгажээ. Эндээс та сумочдын гэргий нарын амьдралын шинэ хуудас, Э.Батшугарын сүйт бүсгүй гэж хэн болох, улсад 108 сая төгрөгийн хохирол учруулж, эх орноосоо дайжиж, интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж ирсэн Үйлдвэр Худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхорын эрх чөлөөтэй болсон тухай, “Нарантуул” худалдааны төвийн нууц босс хэн болох, дуучин Б.Хонгор болон эрхэм сайд Х.Баттулгын ууган охин Б.Намууны нижгэр хуримын сурвалжлага, “Sweetymotion”-ы Сүндэрээ, дуучин Р.Номин-Эрдэнэ, “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн ууган охин Б.Халиун, “молекул” Батж.Батбаярын хүү Б.Батхишиг нар хэнтэй сууж байгаа тухай шинэ содон мэдээллийг зөвхөн “Гранд”-аас олж унших боломжтой. Түүнчлэн олимпийн мөнгө, хүрэл медальтнууд төрөөд удаагүй байгаа энэ цаг үед спортын ертөнцөд хос мөртэй тамирчин хосуудыг танилцуулснаас гадна олимпийн анхны алтан медальтан, сая Лондонгийн олимпоос хүч чадлаа бататгаж мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Н.Түвшинбаяр болон түүний гэргий Б.Оюунбилэг нарын урд өмнө нь хэвлэлд нийтлэгдэж байгаагүй сонирхолтой ярилцлага, “Диор”-ын Т.Батчулуун хатагтайн хүү, залуу жентельмэн З.Дэлгэрцогтын ярилцлага тэргүүтнийг шимтэн уншаарай. Урд өмнө нь хэвлэлд ярилцлага өгч байгаагүй, цөмийн физикч мэргэжилтэй, цаг урлал, даймондын фанат, судлаач, сонгодог урлагт хайртай ноён З.Дэлгэрцогтын ярилцлагаас та тун сонирхолтой олон мэдээлэл олж унших боломжтой гэдгийг онцлох нь зүйтэй байх аа.

Мөн ирэх 12-р сард дэлгэцэнд гарах, өнгөрсөн хавраас хойш зурагт авалтаа хийж буй “Ану хатан” кино болон 8-р сарын тэнгэр дор Монголын роп попын оддыг Монгол төрийн их найрал дор цуглуулсан сонгодог, этник амплагед шоуны дэлгэрэнгүй фото сурвалжлага, дэлхий даяар бэлэн хувцасны McDonald хэмээн алдаршсан Бэннэтон брэндийн түүх, “онгод нь орсон маанаг” хэмээн тухайн цаг үедээ чичлэгдэж байсан хэдий ч өдгөө дэлхийн сонгодог цуутай зураачдын нэг болсон, кубизмын эхлэлийг тавигч Поль Сезанны амьдрал, уран бүтээлийг “Гранд сонгодог” булангаас тус тус амтархан уншаарай. Энэ мэт цаг үеийн сонирхолтой, сонин содон мэдээ, папараци дүүрэн “Гранд” сэтгүүлээ цаг алдалгүй тогтмол уншихыг хүсвэл “Монгол шуудан”, Улаанбаатар шуудан, Скай пост, Түгээмэл шуурхай шуудан гээд шуудангийн бүх салбаруудаас захиалан унших боломжтой. Захиалга энэ 9-р сарын турш явагдаж байгааг мөн дуулгая.

“Гранд” сэтгүүлийн хамт олон.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж