Туркийн Истанбул хотноо Дэлхийн шатрын 40-р олимпиад үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр тэмцээний дөрөвдүгээр өргийн тоглолт болж эмэгтэй баг Шведийн багийг 3,5:0.5-аар ялалт байгуулсан бол эрэгтэй шатарчид Канадын багт (1.5:2.5) ялагдсан байна. Тавдугаар өрөгт эмэгтэй баг Азербайжины багтай, эрэгтэй баг Молдавын багтай оноолт таарчээ.
Дөрвөн өргийн дараах байдлаар эмэгтэй баг Туркийн 2-р баг, Англи, Шведийн багийг хожиж, ОХУ-ын багт хожигдсон амжилтаар 20-р байрт явна. ОХУ, Францын бүсгүйчүүд хожигдолгүй тэргүүлж байна. Харин эрэгтэй шатарчдын хувьд Фижигийн арал, Австралийн багийг хожиж, АНЭУ-ын багтай тэнцэн, Канадад хожигдсон амжилтаар 41-р байрт явна.
Наймдугаар сарын 31 (Дөрөвдүгээр өрөг)
Эмэгтэй баг: Монгол-Швед (3.5:0.5)
Эрэгтэй баг: Канад-Монгол (2.5:1.5)
Өмнөх гурван өргийн мэдээллийг танилцуулбал:
Наймдугаар сарын 30 (Гуравдугаар өрөг)
Эрэгтэй баг: Монгол-Австрали (2.5:1.5)
Эмэгтэй баг: ОХУ-Монгол (3.5:1.5)
Наймдугаар сарын 29 (Хоёрдугаар өрөг)
Эрэгтэй баг: АНЭУ -Монгол (2:2)
Эмэгтэй баг: Монгол-Англи (4:0)
Наймдугаар сарын 28 (Нэгдүгээр өрөг)
Эрэгтэй баг: Монгол-Фижи арал (4:0)
Эмэгтэй баг: Монгол-Турк (2.5:1.5)
Тэмцээний тавдугаар өргийн тоглолт өнөөдөр 20,00 цагаас эхлэх бөгөөд тамирчид Ням гаригт тоглолтгүй амрах юм байна.