Пентагон зохиолчийг шүүхэд өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Пентагон зохиолчийг шүүхэд өгнө гэв

АНУ-ын Батлан Хамгаалахын Пентагоноос өнгөрсөн оны тавдугаар сард террорист Осама Бин Ладенийг хөнөөсөн ажиллагааны баримтан дээр тулгуурлан бичсэн  “No Easy Day” хэмээх номны зохиолч АНУ-ын тусгай хүчний хуучин гишүүнийг цэргийн ажиллагааны нууц задруулсан хэргээр шүүхэд өгч магадгүй гэжээ. Учир нь тэрбээр АНУ-ын Зэвсэгт Хүчинд алба хааж байх үедээ нууц задруулахгүй байх тухай хоёр ч баримтан дээр гарын үсэг зурсан аж. Тиймээс албаныхан түүнд уг номоороо нууцыг задруулсан гэмт хэрэгт холбогдож болзошгүй гэж анхааруулжээ.

Өчигдөр Пентагоны ерөнхий өмгөөлөгч Жэ Жонсон номын зохиолчид бичсэн захиандаа түүний ашигласан баримт нь хэзээ ч задруулж болохгүй нууцын зэрэглэлд хамаарах мэдээлэл гэдгийг онцолж, нууцыг задруулахгүй гэсэн гэрээнд гарын үсэг зурсныг нь сануулсан байна. 

“No Easy Day” хэмээх номны зохиолч нь Марк Овен гэх хуурамч нэрийг ашиглан номоо бичсэн бөгөөд номын эхийг Пентагоноор хянуулаагүй байна. Мөн энэ номны зарим зүйлс нь албаныханы мэдэгдэлтэй зөрж байгаа аж. Жишээ нь: Уг номон дээр АНУ-ийн цэргүүд шатаар өгсөн гараад Осама Бин Ладен унтлагын өрөөндөө байхыг хараад түүнийг шууд буудан хөнөөсөн гэсэн бол албаныхан цэргүүдтүүнийг унтлагын өрөөнрүүгээ орон зэвсэгээ авахаар завдахад нь буудан хөнөөсөн гэж мэдэгдсэн байна. Мөн тус ном нь цэргийн тушаал биелүүлэгчид АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гаргасан шийдвэрийг сайшаан хүлээн авсан ч түүний томоохон дэмжигчид байгаагүй гэдгийг харуулсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж