М.Сономпил “ДЦС-4” ХК-д ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

М.Сономпил “ДЦС-4” ХК-д ажиллалаа

Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр “Дулааны Цахилгаан Станц-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцжээ. Өнөөдрийн байдлаар тус станц улсын хэмжээний эрчим хүчний 75 хувийг, дулааны эрчим хүчний 65 хувийг ханган ажиллаж байгаа бөгөөд өвлийн бэлтгэл ажлын биелэлт 82 хувьтай байгааг гүйцэтгэх захирал Б.Цэвээн танилцуулжээ. Мөн Улаанбаатар хотын дулааны сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн эхний шатны ажлыг хэрэгжүүлж өвлийн ачаалалд бэлэн болоод байгааг газар дээр нь үзсэн байна. Сайд М.Сономпил үйл ажиллагаатай нь танилцаад, өөрсдийн болон гадаадын хөрөнгөөр олон төрлийн ажил гүйцэтгэж байгаад олзуурхаад нэн шаардлагатай төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын хүүтэй зээл авахгүйгээр Эрчим хүчний сайдын зөвлөлд танилцуулан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх санал оруулахыг чиглэл болгожээ.Мөн хэрэглэж байгаа нүүрсний стандартын талаар цаашид анхаарахаас гадна өвлийн ачааллын горим болох 20 хоногийн нүүрсний нөөцийг бүрдүүлэх үүрэг өгсөн тухай Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж