Цагдаагийн байгууллага, алба хаагчдаас Монгол Улсын хууль тогтоомж, төрийн албаны зарчим, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх ажлын хүрээнд “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”, “Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээний стандарт”-ыг баталж хэрэгжүүлэн ажиллаж эхэлжээ. Дээрх журмыг хэрэгжүүлснээр цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэн танд ил тод, шуурхай, соёлтой хүргэж цагдаа, иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх юм байна. Иргэдийн санал, хүсэлт, гомдлыг 126, 93022510, 70121515 тоот утсаар /энгийн утасны тарифаар/ Цагдаагийн газар, хэлтсийн жижүүр өдөр бүр 24 цагаар, удирдах ажилтнууд хуваарийн дагуу хүлээн авч шийдвэрлэж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна.