![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/7/12497ec202d45b53/9983e8894f600fcbbig.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 16.00 цагт гэнэт зарласан юм. Гэвч чуулганы хуралдаанд оролцох ёстой 71 гишүүнээс арав хүрэхгүй шахам нь цугларсан тул хуралдааныг цуцлахаас аргагүйд хүрлээ. Ингэхдээ МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд, МАН-ын гишүүдээс нэг нь ч чуулганы танхимд хөл тавьсангүй. Уг нь “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр завсарлага үргэлжилнэ, тиймээс бусад асуудлыг хэлэлцэхэд ямар нэг асуудал үүсгэхгүй гэж байсан ч хэн нь ч ирсэнгүй, улмаар чуулганы хуралдаан цуцлагдахаас аргагүйд хүрлээ.
Г.ДАРЬ