Цагдаагийн газар холбооны шинэ техниктэй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Цагдаагийн газар холбооны шинэ техниктэй болжээ

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрынхан шинэхэн машинуудаа хүлээж авчээ. Тус аймгийн цагдаагийн газрын дарга Д.Батжаргалын мэдээлснээр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто парк шинэчлэлд 200 сая төгрөг, холбооны техник хэрэгслийн шинэчлэлд 80 сая төгрөг ирж байгаа гэнэ. Орчин үеийн шинэ шийдэлтэй Цагдаагийн байгууллагын жижүүрийн автомашин анх удаа нэвтрүүлж буйгаараа онцлог аж. Мөн шинээр нэвтэрч буй холбооны хэрэгсэл ч онцлогтой гэнэ. Газарзүйн байршлаа тогтоогоод явдаг тоон өгөгдөл дамжуулах боломжтойгоос гадна цагдаагийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй юм байна. Эргүүлийн томилгоот албан хаагчид аль гудамжинд явж байна, ямар ажил хийж байна, хуулийн хүрээнд ажиллаж байна уу гэж дотоод хяналт тавихаасаа гадна аюулгүй байдлыг нь хангахад үр дүнтэй станц бөгөөд манай улсад анх нэвтэрч байгаа богино долгионы радио станц холбооны жижиг бичил систем юм байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж