Ховдын намрыг тарвасгүйгээр төсөөлөх аргагүй. Ховд аймгийн Буянт, Мянгад сумын ногоочид голдуу тарвас тариалдаг байсан бол ойрын хоёр жилээс Манхан сумын Өөш, Улаан хүрээд ногоочид тарвас тарьж зах зээлд нийлүүлдэг болжээ. Араанд амт нь уусдаг улаан шийгуаг амтлахаар хол ойрынхон цагийг нь тааруулж байгаад л уулзалт, зөвлөгөөнийг ар араасаа явуулж хөл дардаг юм. Энэ жил анхны тарвас зуны улиралд 1 кг нь 3000-5000 төгрөгийн ханштай байсан бол одоо намрын сар гарч 1кг нь 300-500 төгрөг болтлоо буурчээ. Тарвас амталдаг Ховдын намар үргэлжилсээр… Гэвч тарвас тинго зардаг зах, дэлгүүр тарвасны хальсны хогонд, хар ялаанд дарагдаж, шороо тоостой ил задгай талбайд зардаг нь гэдэс дотор эвгүйдүүлэх нь жаахан таагүй. Ховдынхон тарвас, тинго, улаан лоолио хурааж авсан байхад нэг хэсэгтээ дэлгүүрийн лангуун дээрх амтат ундааг авч хэлэлцэхгүй. Тарвастай зугаалга, тарвастай амралт Ховдын намар сайхан байна.
А.Бямбасүрэн /Ховд/