
Долоо дахь жилдээ болох уг үзэсгэлэн яармагийг салбарынхан нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг нэг дороос шинэ хүнсээр бэлтгэх, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг сурталчлах зорилгын дор зохион байгуулах гэнэ. Энэ үеэр зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэхээс гадна гадаад орны худалдаа, үйлдвэрлэгч нар оролцох аж. Тухайлбал, Япон Франц зэрэг европын болон хөрш зэргэлдээ орнуудын хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд элчин сайдын яамаараа дамжуулан оролцох юм байна. Энэ үеэр эрчимжсэн аж ахуй, шинэ ногоо-алтан намар, шинэ хүнс, хоршоолол гэсэн дөрвөн чиглэлээр салбар үзэсгэлэн гарах бөгөөд бүх барааг үйлдвэрийн үнээр шинэ дэвшилтэт техник технологийг ашиглах худалдаа үйлчилгээ явуулах ажээ. Түүнчлэн энэ жилийн үзэсгэлэн яармагт архины үйлдвэрүүдийг оролцуулахгүйгээр аль болох органик бүтээгдэхүүнийг дэлгэхээр болсон байна.