Өчигдөр НҮБ-ын Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагаас улирал тутам гаргадаг мэдээлэлдээ Иран улс Барууныхны хориг саад болон Израйлийн сүрдүүлгийг үл харгалзан Тегераны уран боловсруулах хөтөлбөрөө түргэсэхийн тулд газар доорх үйлдвэрийн уран баяжуулах машиныхаа тоог нэмэгдүүлсэн талаар мэдээлжээ.
Энэхүү мэдэгдэл нь Ираны цөмийн хөтөлбөрт анхаарлаа хандуулаад буй барууныхны санааг улам ихээр зовоож, Тегеран цөмийн хөтөлбөрөө улам өргөжуулж буй гэсэн хардлагыг улам нэмэгдүүлсэн байна. Гэхдээ одоогоор тэдгээр шинэ машинуудыг ашиглаж эхлээгүй байгаа гэнэ.
Өнгөрсөн 2010 оноос хойш Иран 190 кг ураныг маш өндөр түвшинд боловсруулаад байгаа бол өнгөрсөн тавдугаар сард 145 кг дээд зэрэглэлийн ураны баяжмал үйлдвэрлэсэн байна.
Иран үүнийгээ том хотуудын гэрэл цахилгаан эрчим хүчин шаардагдах цэвэр түлш гарган авахад болон эрдэм шинжилгээний зориулалтаар ашиглаж буй хэмээн мэдэгджээ.
Харин Барууныхан Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгоор уран баяжуулах үйл ажиллагаа явуулж байна гэж хардаж байгаа бол Ираны эрх баригчид энэхүү хөтөлбөр нь цэвэр энхийн зориулалттай хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Тиймээс Барууныхан Ираны газрын тос болон банкны салбарт элдвийн хориг саад хийгээд байгаа юм. Харин НҮБ-аас Ираныг Израйль улсыг устгахын тулд цөмийн зэвсэг боловсруулж байна гэж буруутгажээ.