Сүүлийн жилүүдэд хүнсний үнийн индекс арван хувиар өссөн үзүүлэлттэй гарсныг Дэлхийн банкны Хүнсний үнийн индексийн судалгаа харуулж байгаа аж.
Энэхүү үнийн өсөлт нь эдийн засгийн чадавхи дорой, хөгжил буурай орнуудад хамгийн их тулгамдсан асуудал болж байгаа гэнэ. Энэ оны зургаа болон долдугаар сард улаан буудай, овъёосны үнэ 25 хувиар өсчээ. Харин буудайны үнэ дөнгөж дөрвөн хувиар л буурсан үзүүлэлттэй гарсан байна.
Түүнчлэн Дэлхийн банкнаас дэлхийн аль ч улс орны засгийн газрууд үнийн өсөлтийг ард түмэндээ хүндээр тусгахгүй байх уян хатан бодлогыг баримтлахыг сануулжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр Зүүн өмнөд Азийн орнууд болон Африкийн орнууд дээрх үнийн өсөлтөнд хамгийн их нэрвэгдэж байгаа аж. Учир нь эдгээр орнуудын хүнсний хангамжийн дийлэнх хэсгийг импортын хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг аж.