Америкийн телевизийн “X Factor” шоунд оролцон хөгжмийн гараагаа эхэлсэн дуучин Cher Lloyd сүүлийн үед цоглог хэмнэлтэй, хит дуунуудаараа алдаршаад байгаа билээ. Тэгвэл тэрбээр өөрийн нэрийн шинэ үнэртэн гаргажээ.
Түүний шинэ үнэртэн нь шоколад, киви, ваниль, мэлрэг цэцгийн дэлбээ, цахирмаа цэцэг, алтны хольцтой бөгөөд цэцэг, жимс болон чихэрлэг үнэрийн нэгдэл бүхий анхилуун үнэртэй юм байна.
Түүний шинэ үнэртэн нь шоколад, киви, ваниль, мэлрэг цэцгийн дэлбээ, цахирмаа цэцэг, алтны хольцтой бөгөөд цэцэг, жимс болон чихэрлэг үнэрийн нэгдэл бүхий анхилуун үнэртэй юм байна.
Cher Lloyd-ийн уг тансаг үнэртэн нь ягаан алмаз бүхий хэлбэртэй савтай бөгөөд өөртөө итгэлтэй, хүчтэй мэдрэмжийг төрүүлэх гэнэ. Хэдийгээр Cher Lloyd Нью-Йорк хотноо “Stick & Stones” нэртэй цомгоо гаргах гээд үнэртнийхээ сурталчилгааг хийх завгүй яваа ч өөрийн Twitter-тээ “Би өөрийн нэртэй шинэ үнэртэн гаргаж байгаадаа үнэхээр баяртай байна” гэж бичжээ.
Үүний хажуугаар Cher Lloyd-ийн энэ үнэртэн нь худалдаанд гарсанаасаа хойш төсөөлж байснаас их орлого олж байгаа бөгөөд төлөвлөгөөгөө 500 хувь давуулан биелүүлээд байгаа гэнэ.
Ялангуяа түүний эх нутаг Английн Вустер, Глостер, Челтнем зэрэг хотуудад борлуулалт сайтай байгаа юм байна.
Б.АНХТУЯА