
Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд бүжгийн олон урсгал чиглэлүүдээс цэрэг эх орны болон үндэсний, модерн хэлбэрийг сонгон оруулах гэнэ. Мөн 2011 онд Солонгосын бүжгийн шилдэг уран бүтээл, 2012 онд Арко урлагийн театрын тэргүүний уран бүтээлээр шалгарсан “Тэнгэрийн хаяа руу дүүлэх хүлэг” бүжгэн жүжгийг эмхтгэн тавих ажээ. Тоглолтын гол онцлог нь ашгийн бус бөгөөд үнэ төлбөргүй болох юм. Цэргийн соёлын төв өргөө буюу Офицеруудын ордон өнөөдөр 19.00 цагаас болох тус тоглолтод Монгол-Солонгосын бүжигчид оролцоно.
М.Дөл