Монголбанк ам.доллар болон юанийн арилжаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Монголбанк ам.доллар болон юанийн арилжаа хийлээ

Монголбанк хуваарь ёсоор өчигдөр /наймдугаар сарын 30/ гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас ам.доллар болон юань худалдан авах санал ирүүлсэн байна. Монголбанк арилжааны банкуудын 39 сая ам.доллар худалдан авах саналыг 1379.01 төгрөгийн хаалтын ханшаар нийт саналын 77 хувь буюу 30 сая ам.доллар худалдав. Харин 102 сая юань худалдан авах саналыг 217 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлсэн байна.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг Монголбанк долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж