Муурны чихэвч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Муурны чихэвч бүтээжээ

Профессор Meowington мууранд зориулан чихэвч бүтээжээ. Тэрээр "муурнууд зөвхөн өвөр дээр хэвтэх гэж байдаггүй тэд бас хөгжим сонсох эрхтэй" хэмээн үзэж "Meowington Чихэвч" нэртэй энэхүү бяцхан чихэвчийг бүтээжээ.

Энэхүү чихэвч нь дуугаралтын хувьд жирийн дундаж чихэвчүүдээс дутахааргүй чанартай бөгөөд гоёмсог дизайнтай аж.

Гэвч энэхүү чихэвч нь зах зээлд 999 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа ба борлуулалт муутай байгаа гэнэ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж