Казахстаны Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Азид хамтран ажиллах яриа хэлэлцээний итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөний ээлжит хуралдаанд сайд Л.Болдыг оролцохыг урьсан бол Индонези Улсын Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үеэр Индонезийн Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлын зарим асуудлын талаар тохиролцов.
Гадаад харилцааны сайд Л.Болд Мьянмарын Гадаад хэргийн сайдтай уулзахдаа “Монгол Улс Мьянмар Улсын өөрчлөлт, шинэчлэлийг дэмжиж, ардчиллын талаар өөрсдийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн” байгаагаа мэдэгдэв.
Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бин Мин хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Вьетнам Улсад айлчлахыг урьсан бол Австралийн Ерөнхий сайдын тусгай элч Ж.Хьювитт Австрали Улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улсад айлчлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XVI дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.