Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн мэдээлснээр Энэ жил газар тариалангийн гол бүс нутгаар цаг агаарын хувьд боломжийн ургац авах нөхцөл бүрдсэн ба 8-р сарын 20-ны байдлаар буудай сүүн болон аарцан бололтын үе шатандаа явж байна. Ургалтын байдал Дорнод аймгийн Халхгол суманд дунд байна. Төмс иш навчны гулжийлтийн үе шатандаа, ургалтын байдал сайн байгаа юм байна. Харин үр тариа, төмс-хүнсний ногоо хураах үеэр буюу 9 дүгээр сард агаарын температур Халхголын сав нутгаар дунджаас сэрүүн, бусад нутгаар дундаж орчим, хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим байгаа аж. Хур тунадасны хувьд зарим үед мөндөр, усархаг аадар орж үр тариа мөр дээрээ ургах, болц удаашрах нөхцөл бүрдэж болзошгүй тул хураах, тээвэрлэх, хадгалах ажилд одооноос онцгой анхаарна уу хэмээжээ.
Э.САР