“У.Хүрэлсүхийг АТГ-аар шалгуулна гэсэн”

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

“У.Хүрэлсүхийг АТГ-аар шалгуулна гэсэн”

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар маргалдаж, Төрийн ордонд зодоон цохиондоо тулсан нь дуулиан дагуулсан хэвээр байна. Г.Баярсайхан гишүүн У.Хүрэлсүхийг шүүхэд өгч, гэм бурууг тогтоолгоно хэмээн мэдэгдсэн бол өнөөдөр зарим хэвлэлд түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан тухай мэдээлэл гарсан байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Тамгийн газрын дарга Э.Батмөнхөөс лавлахад “Манайд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан гомдол ирүүлээгүй. Хэрэв гомдолтой бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байх” гэв.

Харин Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн албаны эх сурвалж,

-Г.Баярсайхан гишүүн манайд хандаж ямар нэгэн гомдол өргөдөл өгөөгүй. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан, олны нүдэнд ил болсон танхайн сэдэлттэй хэргүүдэд цагдаагийн байгууллага заавал хэрэг үүсгэн шалгадаг. Одоогоор энэхүү хэргийг шалгаж эхэлж байгаа бөгөөд ямар нэгэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээгүй. Г.Баярсайхан гишүүнд тэдний хэргийг шалгаж эхэлсэн тухай болон өнөөдөр ирж уулзахыг утсаар мэдэгдсэн. Өнөөдөр ирж уулзах байх гэхдээ У.Баярсайхан гишүүн “Би У.Хүрэлсүхийг Авлигатай тэмцэх газраар шалгуулна гэж байсан. Харин У.Хүрэлсүх гишүүний утас холбогдохгүй байна. Хэрэв холбоо барьж чадахгүй бол зарлан дуудах бичиг хүргүүлнэ” гэлээ.

    Д.ЖАРГАЛ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж