“Монгол туульчдын урын сан” улсын үзлэг болно

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

“Монгол туульчдын урын сан” улсын үзлэг болно

МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хороо, БШУ-ны харьяа “Монгол туульчдын урын сан” улсын үзлэгийг энэ жил зохион явуулахаар болжээ. Энэ удаагийн Туульч-ардын авъяастны үзлэг энэ оны 10 дугаар сарын 11-13-ны хооронд Улаанбаатар хотод зохиогдох ажээ. Энэхүү улсын үзлэгийн гол зорилго нь Туульч-ардын авьяастны урын санг өргөжүүлж, туульчдын залгамж  холбоог бэлтгэх, туульчдын ур чадварыг бодитой үнэлж, зэрэг дэв олгох, алдаршуулахад орших гэнэ. Шалгаруулалтад  21 аймаг, 9 дүүргийн  туульч, ардын авьяастан оролцох юм байна. Мөн хэд хэдэн туулийг уламжлалт зан үйл, ёс уламжлалын дагуу язгуур шинжээр нь хайлдаг хэлдэг болохыг  тогтоох гэнэ. Тууль хайлахад цагийн хязгаар тавихгүй ба оролцогчдод  нас хязгаарлахгүй аж. Харин туульчийн хэллэг, хөгжмийн ая хамсраа, ур чадвар, туулийг хир бүрэн бүтэн хайлж буй зэрэг үзүүлэлтийг харгалзан шалгаруулах гэнэ. Оролцохыг хүссэн ардын авьяастуудыг аймаг сумын болон дүүргийн  харьяалалын соёлын газруудаар дамжуулан бүртгэх ажээ.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж