Венецийн олон улсын кино наадам өчигдөр албан ёсоор нээлтээ хийжээ. Уг кино наадам нь Италийн Лидо аралд 80 жилийнхээ ойг ийнхүү тэмдэглэж байгаа юм. Уг кино наадамд өөрийн хамгийн шилдэг гэсэн уран бүтээлээ сойхоор кино ертөнцийн алдартнууд олноор оролцож байна.
Кино наадмыг Энэтхэгийн найруулагч Мира Наирын “The Reluctant Fundamentalist” киногоор нээжээ. Энэ үеэр уг кинонд тоглосон нэрт Жүжигчин Кейт Уоттсон болон Мэттью Беламми, Наоми Уоттс нар улаан хивсэн дээгүүр алхжээ. Кино наадам есдүгээр сарын 8 хүртэл үргэлжлэх бөгөөд хаалтын ажиллагааг Францын кино найруулагч Жан-Пьерын “Инээж буй хүн” киногоор хийх юм байна.
Э. Анхтуяа