Үүнээс болж үл ойлголцол үүсэх нь бий. Эрчүүдэд товч тодорхой үг яриа хэрэгтэй байдаг тул эмэгтэй хүний дараалан урсгасан олон үгний учрыг ч ойлгож чаддаггүй. Жишээ нь, “Би өчигдөр, яагаав нөгөө Болдтой суусан Туяаг харсан, би чамд ярьж байсан шүү дээ, тэгсэн чинь Туяа нөгөөхөөсөө салах гэж байгаа юм уу, эртээд тааралдсан, яагаав цэнгүүн дээр, тэр залуутай дэлгүүрт явж байхад нь таараад…” энэ олон эмх замбараагүй үгний урсгалаас эр хүн ямар нэг зүйл ойлгоно гэж бодож байна уу? Юун Туяа, юун залуу, бас цэнгүүн билээ. Ийм яриаг хамгийн тайван эр ч тэсвэрлэх чадал байхгүйг санаарай.
Эрчүүдтэй харьцахдаа дараах зүйлсийг санаарай. Үүнд:
– Хэрэв эр хүнд ямар нэгэн чухал зүйл хэлэхийг хүсвэл эхлээд түүний завтай эсэхийг сонирхоорой
– Ярианыхаа хурдыг гурав дахин бууруул. Болж өгвөл баримттай зүйл яриарай
– Яриаг чинь ойлгосон эсэхийг лавла. Гэхдээ шавдуулалгүй эвтэйхэн асуугаарай
– Эр хүн таны ярианд бараг асуулт тавихгүй. Сонссонгүй гэж бүү гоморх. Учир нь, эрчүүд ярианы үндэс утгыг ойлгосон бол олон юм сонирхож, асуух шаардлагагүй гэж үздэг.