Хунтайж Уильям Азийн орнуудаар айлчилна

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Хунтайж Уильям Азийн орнуудаар айлчилна

Английн Хунтайж Уильям эхнэр Кейт Мидлтоны хамтаар анх удаагаа зүүн өмнөд Азийн орнуудаар айлчлах гэнэ.

Тэрбээр өчигдөр Сингапур улсаас албан ёсны айлчлалаа эхлүүлэх болсноо зарлажээ. Хатан хааны гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэд ирэх есдүгээр сарын 11-13-нд Сингапур, 13-15-нд Малайз улсаар айлчлах юм байна. Харин 18-19-ний хооронд Умард номхон далайн Элисийн арлуудад багтдаг Тувалу улсаар айлчлах аж.

Тэд энэхүү айлчлалаараа буяны асрах газрууд, оюутны дотуур байр, халамжийн төвүүдээр эхэлж зочлох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Үүнээс гадна Их Британийн язгууртан хосууд Малайз, Сингапурын зарим нэг үзэсгэлэнт арал, хөдөө тосгонд зочлон үндэсний уламжлалт хувцсыг өмсөж, уламжалалт спортын тэмцээн наадмыг ч мөн сонирхох аж.

Тэд өнөөдөр Хунтайж Уильямын ээж Диана гүнжийн нас барсны 15 жилийн ойд зориулж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөх юм байна. Хунтайжийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Хунтайж Уильям болон Кети нарын айлчлал өнгөрсөн зургаан сард болсон Хатан хаан хоёрдугаар Элизабетийн угсаа залгамжилсны 60 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж