Бакиевын тосгонд “цэвэрлэгээ” явуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

Бакиевын тосгонд “цэвэрлэгээ” явуулж байна

Курманбек Бакиев. "Фергана.Ру" агентлагийн архивын зураг

Киргизийн ерөнхийлөгч асан Курманбек Бакиевын төрөлх тосгон Тейитад Бакиевын талынханы эсрэг тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна. "Фергана.Ру" агентлагийн мэдээлснээр засгийн эрхээс зайлуулагдсан ерөнхийлөгчийн амьдарч байсан байшин шатаж байгаа гэнэ.
РИА Новости агентлаг өөрийн ээлжинд мэдээлэхдээ Тейит сууринд зэвсэглэсэн хүмүүс Бакиевын хамаатны хэд хэдэн байрыг галдан нэг хүнийг буудан хөнөөсөн байв.
"Ата-Мекен" ("Эх орон") намын лидер Асылбек Текебаев мэдэгдэхдээ хуучин ерөнхийлөгчийн талынхан Жалалбад хотодод үймээн гаргаад Бакиевын төрөлх тосгонд очсон гэж хэлсэн байлаа. "Фергана.Ру" мэдээлж байгаар үймээн гаргагчдын толгойлогч нар нуудсан ба Тейит тосгонд хүчнийхэн орж ирэхэд тэд алга болсон байжээ.
Бакиевын талынхан энэ сарын 13-ны өдөр Жалалабад ба Ош мужийн төвийн захиргааны байрнуудыг эзлэн авсан байв. Тэднээс дараагийн өдөр нь шинэ засгийнхан уг байрнуудаа эргүүлэн авчээ. Жалалабад гарсан зэвсэгт мөргөлдөөний улмаас хэдэн арван хүн шархадсан байлаа.
Төрийн эргэлт хийх гэсэн Бакиевын талынхан 13-14-ний өдрүүдийн үймээнийг зохион байгуулсан гэж түр Засгийн газар мэдэгдлээ. Курманбек Бакиев өөрөө дөрөвдүгээр сарын дундуур Киргизийг орхин гарч Белорусьт орогносон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж