УИХ-ын дарга хичээлийн нээлтэд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга хичээлийн нээлтэд оролцоно

Есдүгээр сарын 1-н өнөө жил амралтын өдөр таарч байгаа ч нийслэл дэх ерөнхий боловсролын дунд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болох гэж байна. Жил бүрийн хичээлийн шинэ жилийн нээлтэд төрийн өндөрлөгүүд оролцож, сургуулийн босго алхсан зургаан настнуудаас эхлээд их, дээд сургуульд элсэн суралцаж буй оюутнууддаа сурлагын амжилт хүсдэг уламжлалтай. Энэ дагуу маргааш УИХ-ын дарга З.Энхболд Бөхийн өргөөний урд байрлах нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор болжээ.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Баянзүрх дүүргийн харьяа Улаанхуран орчимд байрлах 44 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох аж.

Г.ДАРЬ 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж