Хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг Монголд танилцуулдаг ENTERA STORE энэ удаа Францийн алдарт LaCie брэндийн файл хадгалах төхөөрөмжийг танилцуулж байна. Дизайнер Констанс Гуссе-ийн бүтээл болох Xtremekey флаш диск нь 2010 онд анх зах зээлд гарсан цагаасаа амжилттай борлогдож байгаа, шилдэг дизайнтай флаш диск шагналын эзэн бүтээгдэхүүн юм. 2 мм-ийн зузаан сайжруулсан метал гадаргуу нь учирч болох гадны эрсдлээс найдвартай хамгаалдаг төдийгүй усан доор 100 хүртэлх метрийн гүний даралтыг тэсвэрлэх чадвартай, 10 тонн жинтэй ачааны машинаар дайрахад ямарч эвдрэл, гэмтэл гардаггүй нь түүний гайхамшиг. Цельсийн -50-иас +200 градуст өөрийн үүргээ биелүүлсээр байдаг байна. Ийм бат бөх флаш дискийг эрс тэс уур амьсгалтай улс орнууд, аялал зугаалга болон хүнд хэцүү нөхцөлд мэдээлэл хадгалах хамгийн найдвартай төхөөрөмжөөр сонгон хэрэглэхэд тохиромжтой. USB 3.0 порттой тул мэдээлэл дамжуулахад харьцангуй хурдан. Гадаргуу нь цайр, хөнгөн цагаан, магни болон зэсийн холимог металлаар хийгдсэн бат бөх материалтай. Адал явдал хайгчдын сонголтонд бүрэн нийцэх тус бүтээгдэхүүнийг хэрэглээд үзэхийг танд зөвлөж байна.
Дашрамд дурдахад ENTERA STORE-ийн хороолол дахь салбар хичээлийн шинэ жилийг тохиолдуулан хэрэглэгчиддээ хямдралтай үйлчилж байгаа ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 361724 утаснаас лавлаарай.
Видеог ЭНД дарж үзнэ үү