
БНХАУ-ын Гуанжоу хот дахь АНУ-ын консулын газарт 2009 оноос 2011 оны хооронд харуулаар ажиллаж байсан Америкийн иргэн Брайан Андервуд гэгч этгээд БНХАУ-ын Засгийн газарт нууц мэдээлэл худалдах гэж байснаа хүлээсэн байна. Мөн тэрбээр БНХАУ-ын Батлан Хамгаалахын сайдыг хамгаалалтын мэдээлэл болон зураг зэргээр хангадаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр БНХАУ-ын Батлан Хамгаалахын сайдад нууц захиагаа дамжуулах гэж оролдсон боловч хамгаалагч нь түүнийг оруулаагүй байна. Брайан Андервуд энэ хэргийг санхүүгийн хүндрэлээс болж үйлдсэн болохоо хүлээжээ. Гэхдээ түүнийг нууц баримт бичиг дамжуулсан талаар ямар нэгэн нотлох баримт хараахан байхгүй байгаа гэнэ. Түүнийг ирэх арван нэгдүгээр сард эх орноосоо урваж, тагнуул хийсэн хэргээр шүүхээр болсон байна. АНУ-ын шүүхээс Брайан Андервудад уг хэргийн төлөө 20 жилийн хорих ял төлөвлөжээ.
Б.Анхтуяа