”Атлантис” сүүлчийн нислэгтээ гарав

Хуучирсан мэдээ: 2010.05.15-нд нийтлэгдсэн

”Атлантис” сүүлчийн нислэгтээ гарав

"Атлантис" сүүлчийн нислэгийнхээ өмнө. Гэрэл зургийг  NASA

АНУ-ын зүүн эргийн цагаар Баасан гаригийн 14:20-д "Атлантис" шаттл Флорида мужийн Канавералийн хошуунаас сүүлчийн нислэгтээ гарлаа.
Гараа дэглэмийн дагуу явагдсан ба хөлөгт зургаан сансарын нисгэгчтэй баг ажиллаж байна. Тэд олон улсын сансарын станцадад 12 тонн тоног төхөөрөмж түүний тоонд Оросын судалгааны "Рассвет" модулийг хүргэн Оросын сегментэд угсарна. 1985 оноос хойш ашиглагдаж байгаа "Атлантис" хөлгийн сүүлчийн 32 дахь нислэг нь 12 хоног үргэлжлэх юм. Түүнийг буцан ирсэний дараа NASA-д "Дискавери" ба "Эндевор" гэсэн хоёр шатлл үлдэх бөгөөд тэд сүүлчийн нислэгүүдээ ес ба арваннэгдүгээр сард хийнэ. Дараа нь Олон улсын сансарын станцад хийх нислэгийг Оросын "Союзууд" гүйцэтгэж байх юм.
2015 онд Америкийн сансарын шинэ хөлөг "Орион" ба "Арес" серийн пуужин зөөгчдийг бүтээгдэнэ гэж байсан боловч АНУ энэ жил тэр төлөвлөгөөнөөсө татгалзжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж