Анголд парламентын сонгууль болно

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Анголд парламентын сонгууль болно

Ангол улс арван жилийн өмнөх иргэний дайнаасаа хойш хоёрдахь удаагаа парламент болон ерөнхийлөгчийн сонгуулиа энэ сард явуулах гэнэ. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жосе Эдуардо сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төр барьж иржээ. Харин тэрбээр энэ удаагийн сонгуульд дахин ялна гэсэн найдлга ихээхэн тавьж байгаа гэнэ. Ерөнхийлөгч болоод парламентийн энэ удаагийн сонгууль нь Анголийн шинэ үндсэн хуулиар  баталсан  сонгуулийн зүйл заалтаар зохион явуулагдах аж. Дээрх шинэ үндсэн хуулиар бол Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө парламентаа байгуулах юм байна. Нэг танхимт парламенттай Анголын Ардын их хурал нь 220 гишүүнтэй дөрвөн жилийн хугацаанд сонгогддог аж. Анголын эрх баригчид олон жил үргэлжилсэн иргэний дайны уршгаар сүйдсэн хот тосгоноо бүтээн босгох, ядуурлыг бууруулах, аймшигт үхэл дагуулах халдварт өвчнүүдийг таслан зогсоохоор бүх  хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй болдог байна. Түүнчлэн дайны улмаас хувь иргэдийн гар дээр байгаа байлдааны зэвсгийг хураан авах, дайны үеэр дүрвэн гарах иргэдээ буцаан татах нь одоогийн тулгамдсан асуудал болоод байгаа аж. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж