Төрийн ордонд интернэтийн сүлжээ доголддог үзэгдэл долоо хоног тутамд давтагдах болов. Тухайлбал, Төрийн ордны “Г” танхим буюу парламентын сэтгүүлчдийн өрөөний интернэт сүлжээ өнөөдрийн 10.00 цагаас эхлэн доголдсон бөгөөд одоог хүртэл ирээгүй хэвээр байна. Энэ байдлаас болж сэтгүүлчид Төрийн ордонд болж буй үйл явдлыг цаг тухайд нь олон нийтэд хүргэх шуурхай ажиллагаанд саад учирсаар байгаа юм. Холбогдох албаны хүмүүсийн тайлбараар бол Төрийн ордны интернэтийн сүлжээ ийн доголдож байгаа нь сүлжээг шинэчлэхтэй холбоотойгоор хийж буй ажилтай холбоотой гэж буй юм. Уг нь техникийн шинэчлэл хийх нь зүй ёсны боловч, заавал ажлын өдөр давхцуулж байгаа нь сэтгүүлчдийг төдийгүй бусад албаны хүмүүсийг ажлаа хийхэд бэрхшээл учруулж буйг сануулъя.
Сануулахад, интернэтийн сүлжээний доголдол өчигдрөөс эхэлсэн юм. Харин үүнээс өмнө Төрийн ордонд интернэтийн сүлжээ тасарсан явдал нь энэ сарын 16-нд Засгийн газрын сайд нарыг томилж байсан тэр үетэй давхцаж байв.
Г.ДАРЬ