Увс аймагт хадлан алаг цоог гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Увс аймагт хадлан алаг цоог гарчээ

Энэ жил Увс аймаг 8200 га-гаас ургац хураан авах урьдчилсан тооцоотой байгаа аж. Үүний нэг га-гаас 9 цн-ээр 7200 тн үр тариа хурааж авна гэсэн үг гэнэ. Энэ нь аймгийн гурил будааны хэрэгцээний 80 гаруй хувийг хангах юм байна. Харин төмс 268 га-гаас 120 цн-ээр тооцвол 3200 тн төмс хураах аж. Түүнчлэн 256 га-гаас хүнсний ногоо хураах бөгөөд нэг га-гаас 140 цн-ээр 3400 тн ургац авах гэнэ. Өнгөрсөн сард орсон хүчтэй аадар борооны улмаас Баруунтуруунд  500 га үр тариа мөндөрт цохигдсон байна. Гэвч Баруунтүрүүнд энэ зун хур бороо цөөн орсон тул үр тарианы хөгжил саатаж, өнгөрсөн жилийн ургацаас хоёр цн-ээр бага ургац авахаар  байгаач өнгөрсөн жилийг бодвол тарьсан талбай хэмжээ их учир алдагдал багатай байх урьдчилсан тооцоо гарчээ. Одоогоор ургац хураах техникийн засвар 75 хувьтай, ид өрнөж байгаа юм байна. Энэ жил 55.000 тн хадлан  бэлтгэхээс одоогоор 20 мянга гаруйг нь хадаж, хадлан бэлтгэл 34 хувьтай байгаа аж. Ерөнхийдөө энэ жил Увс аймагт байгалийн хадлан алаг цоог гарчээ.

Б.БАТХҮҮ

/УВС АЙМАГ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж