“Эрдэнэс Тавантолгой” мэдэгдэл ирүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” мэдэгдэл ирүүлэв

“Ардын эрх” сонин, NEWS.mn сайтад гарсан мэдээлэлтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас албан бичиг ирүүллээ. Энэхүү албан бичгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

МЭДЭГДЭЛ:

“2012 оны наймдугаар сарын 30-ны өдөр танай сонин болон сайтад “Өрөнд орсон Эрдэнэс ТТ орд газрынхаа хэсгээс заржээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Уг нийтлэлд “Эрдэнэс Таван толгой” компани төрийн мэдлийн лицензтэй талбайнхаа хэсгийг заржээ” гэсэн нь огт үндэслэлгүй худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдээлж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүд, талбай нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нэр дээр албан ёсоор байдаг. Монгол Улсын стратегийн ордын эзэмшлийн талбайн хэсгийг зарах тухай асуудал байхгүй бөгөөд тийм асуудал угаасаа байж болохгүй. Мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн санхүүгийн дотоод мэдээ, мэдээллийг уг нийтлэлд дурджээ. Энэхүү мэдээллийг ямар банк, ямар эх сурвалжаас авснаа хэлнэ үү. “Эрдэнэс Таван толгой” ХК нь толгой компани болох “Эрдэнэс МГЛ” ХХК-иар дамжуулан Хүний хөгжлийн санд тодорхой мөнгө төвлөрүүлснээс компанийн санхүүд түр зуурын хүндрэл гарсан нь үнэн бөгөөд энэ нь Тавантолгой төслийг зогсоох асуудал биш юм.

Цаашид Монголын иргэдийн хувьцаа эзэмшигч болж байгаа их бүтээн байгуулалт болох Таван толгойн төслийн талаар “Эрдэнэс Таван толгой” ХК-аас албан ёсны тайлбар, тодруулгыг авсны үндсэн дээр үнэн бодит мэдээллийг нийтэлж байна уу.

 “Эрдэнэс Таван толгой” ХК.  

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж