“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвслийн бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Төрийн ордны “В” танхимд хуралдаж байна. Тус хуралдаанаар бүлгийн гишүүд Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийг хэлэлцэж буй аж. Учир нь тус намын бүлэг эл төсөл дээр тухайлбал, сумын ИТХ-ын төлөөлөгчийн гуравны нэг хүртэлхийг намын листээр сонгох нь оновчгүй гэж үзсэн юм. Тиймээс энэ мэт заалтууд дээр ажиллаж сумыг аль болох намын нөлөөллөөс ангид байлгах чиглэлээр заалт тусгах шаардлагатай хэмээн үзэж, ажлын хэсэг байгуулан ажиллаж буй билээ. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж