
Тэд ирэх есдүгээр сар гаргаад “Алтан загасны үлгэр”-ийг сургуулиудаар явж тоглохоор төлөвлөөд байгаа гэнэ. Дараа нь Омар Хайямын шүлгүүдээр жүжигчилсэн тоглолтыг хийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтаар шинэ жүжгээ толилуулах гэнэ. Тэрхүү шинэ жүжиг нь хуучнаар БСШУЯ, Соёл урлагийн хорооноос зарласан шилдэг хүүхдийн уран бүтээлийн уралдаанд шалгарсан зохиолч Ц.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг” нэртэй жүжиг гэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийнханд зориулсан уг жүжгийн тодорхой хувийг Засгийн газраас санхүүжүүлэн тавихаар болжээ.
Г.Даша